Хүнс, хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн яамны ажилтан М.А, Дархан гурил тэжээл ХК-ийн санхүү эрхэлсэн дарга С.Н нарыг АТГ-аас саатуулсан билээ. 
Тэднийг тендер будлиантуулсан гэх хэргээр хуучин эрүүгийн хуулийн 263.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Дээрх саатуулагдсан этгээдүүдийг батлан даалтад гаргах эсэх хуулийн хугацаа нь 72 цаг байдаг бөгөөд өнөөдөр тэдний цагдан хорионы санал хүргүүлэх тухай хурал БЗД-ын эрүүгийн хэргийн анхан шүүхэд 11 цагаас болно.