Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулан дэлхийн стандартад нийцсэн техник технологийг эх орондоо нэвтрүүлж, үйлчлүүлэгчдийнхээ хүсэл сонирхлыг дээдлэн мэдлэг чадвар оюун ухаанаа дайчлан ажилладаг байгууллага бол "Голден жим" фитнес клуб.

Тус клубын зүгээс нэгэн өвөрмөц, үр дүн нь бусдад харагдсан нэгэн уралдааныг зохион байгуулдаг билээ. Саяхан "Илүүдэл жингээ хэн хурдан хасах вэ?" 6 дахь удаагийн уралдааны ялагчдаа тодруулан шагналын гардуулсан. Тэгвэл энэ удаагийн жин хасах уралдаанаа  "Гэр бүлийн уралдаан" болгон зарлаж байна.

Тодруулбал, илүүдэл жинтэй гэж өөрсдийгөө үзэж байгаа эцэг эх жингээ хасах уралдаанд оролцохоос гадна өөрийн хүүхдээ мөн адил хүүхдийн жин хасах уралдаанд оролцуулах бүрэн  боломжтой. Бага насны хүүхдүүдэд амьдралын зөв дадал хэвшил төлөвшүүлэх эцэг эхийн оролцоо чухал тул гэр бүлээрээ илүүдэл жинтэйгээ тэмцэх боломжийг  олгож байгаа юм.

Илүүдэл жинтэй иргэдийн төлөөлөл болсон уралдаанд оролцогчид нийгэмд томоохон эрсдэлийг бий болгоод буй таргалалттай тэмцэх сэтгэл зүйг төлөвшүүлэх чухал ач холбогдолтой гэдгээрээ онцлог. Оролцогчдод:

- Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ.

- Халдварт бус өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж сурна.

- Бие бялдарын өв тэгш хөгжилтэй болно.

- Бусдын дунд өөрийгөө зөв боловсон авч явж сурна.

- Зөв хооллож сурна гэх мэт маш олон давуу талтай.

Японы биеийн бүтцийг тодорхойлогч Танита аппаратаар оролцогчдын биеийн өөрчлөлтийг тогтмол хянаж, мэргэжлийн эмч нар зөв хооллолтын зөвлөгөө хяналт үзлэгийг хийж, дасгал сургуулилтыг тогтмол чанартай хийлгэх, үр дүн гаргахыг Голден Жим фитнес клуб хариуцаж ажилладаг.

Уралдаан ирэх дөрөвдүгээр сарын 5-наас эхлэн тавдугаар сарын 31-ны хооронд нийт 8 долоо хоногийн хугацаанд болж ялагчаа тодруулна. Тус уралдаан нь  "Голден Жим" фитнес клубын 3 салбар дээр нэгэн зэрэг явагдана.

Хаяг: СБД "Тусгаар тогтнолын ордон" 4 давхарт "Голден жим" фитнес клуб.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах бол: 77770099 утсаар холбогдоно уу.