ТОЙМ МЭДЭЭ


2019/12/21


Энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлын тоймыг хүргэж байна.

Улс төр: Сонгуулийн дуу ойртож буй. Тэгвэл хэн хэн нэр дэвших талаар улстөрийнхэн шуугих боллоо. Тодруулбал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг нэр дэвших нь гэсэн шуум дэгдэв. Энэхүү шуугианд тэрбээр "Сонгуульд дэвшчих вий гэж хуулийнхныг дарамталж, хулгай найруулж гүйлдсэн улс. Энд тэнд нэр дурдаж, сонгуулийн хуульд хориг тавина ч гэх шиг. Бүү сандар. Хуулиа зөв гарга. Би сонгуульд нэр дэвшихгүй ээ. УИХ-д суучихсан Баасанхүүгээр загнуулаад бай. Яахаар ингэж хадуурдаг байна аа" гэсэн юм.

Мөн МУГЖ дуучин С.Баясгаланг УИХ-д нэр дэвшихээр зэхэж буй талаар ч цахим орчинд шуугиад авлаа. Харин түүний хэвлэлийн төлөөлөгч  "Т.Баясгалан дарга сонгуульд өрсөлдөхгүй. Сүүлийн үед зориудаар ийм таагүй мэдээллүүдийг цацаж байгаа" хэмээх тайлбарыг өгөв.

АТГ-аас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт гаргажээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг хууль хяналтын байгууллага хэд хэдэн үндэслэлээр шалгаж байгаа. Тодруулбал, түүнийг УИХ-ын гишүүн Г.Батхүү агсны хэрэгт холбогдуулан худал мэдүүлэг, тайлбар өгсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан.

Мөн төрийн өндөр албан тушаалтнууд ХЭДС-гаас хамаарал бүхий этгээддээ их хэмжээний хүүгүй мөнгө зээлэхэд түүнийг нөлөөлсөн байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж.

Энэ мэт шалтгаанаар АТГ-аас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ УЕПГ-т хүргүүлсэн байна. Учир нь УИХ-ын гишүүнийг шалгахын тулд бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх ёстой юм.

Нийгэм: Ойрын өдрүүдэд шинэ жилийн баяр гээд нийгэм даяараа хөл хөдөлгөөн ихтэй байна. Эцэг эхчүүд болоод сургууль, цэцэрлэгийн зүгээс хүүхдүүдэд бэлэг өгдөг уламжлалтай. Нэг уут бэлгэнээс хүүхэд 300-400 грамм сахар авдаг. Тэгэхээр нэг өдөрт авах ёстой илчлэгийг нэг уут бэлгэнээс авч байгаа гэсэн үг. Ингэснээр хүүхдэд таргалалт үүсэх эрсдэлтэй. Учир нь илчлэг илүүдсэнээр өөх тос болон хувирч таргалалт үүсдэг байна. Тиймээс хүүхэддээ аль болох сахар багатай бэлэг сонгохыг зөвлөлөө. Чимээгүй хор: Хүүхдүүдийн эрүүл мэндийг эцэг, эхчүүд сүйтгэж байна

Интернет кафе, цахим тоглоомын газар хүүхдүүдэд гэр орныг нь орлох болжээ. Үүний нэгээхэн тод жишээ бол өнгөрсөн аравдугаар сарын 28-нд ээжийнхээ ажлаас гарч явснаасаа хойш ор сураггүй 20 хоног алга болсон хүү юм. Үрдээ шаналсан эх арга ядахдаа цагдаад мэдэгдэж, эрэн сурвалжилжээ.

Хэдийгээр хүү эрүүл саруул олдсон ч 20 хоног цахим тоглоомын газраар хоног төөрүүлсэн байдаг. Улаанбаатарын хаа сайгүй интернэт тоглоомын газар бий. Төвийн хорооллын орон сууцны подваль, гэр хорооллын жижигхэн байшинд ажиллах цахим тоглоомын газрууд оёдол, гутал засварын газраас ч олон. Шөнөжин цахим тоглоом тоглуулж ашиг олдог дээрх газруудад гэрээсээ дайжсан, цахим тоглоомонд донтсон хүүхдүүд хэсэг бүлгээрээ очдог байна. Өөрөөр хэлбэл, РС буюу цахим тоглоомын газар эцэг, эх нь анхаарал хандуулдаггүй, хараа хяналт сул хүүхдүүдийн мөнгөгүй үедээ дэмий сэлгүүцэж, мөнгөтэй үедээ шөнөжин тоглож, түр орогнох байр болжээ.РС-нд донтсон хүүхэд: Шөнөжин алалцаад хононо, маргааш ч харихгүй

Өглөөг сааралтсан утаан дунд угтдаг боллоо. Энэ жилийн хувьд цаг агаар тогтуун байснаас үүдэж 12 сартай золготол утаагүй байлаа. Харин хүйтний эрч чангарсан энэ өдрүүдэд өглөөг саарал манан татсан уу гэмээр дүр зурагтай Нийслэлийн өглөөг угтах болов.  Сааралтсан утаанд "хоолой хорсож байна"

Эдийн засаг: Хоёр сарын өмнө 2670 төгрөг байсан ам.доллар өнгөрсөн сард 2704 төгрөгтэй тэнцсэн юм. Харин өнөөдөр ноён ногоон 2724 төгрөгтэй тэнцчихлээ. 2016 оны өдийд ам.долларын ханш 2480 төгрөгтэй тэнцэж байсан гэхээр гуравхан жилийн дотор 240 төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. Доллар чангарах тусам шатахууны үнэ өсч, инфляци “галзуурна”

Спорт: "Бөртэ чоно - 2019" тэргүүн наадмын шагналын эзэд тодорлоо

"Монголын үндэсний олимпийн хороо"-ноос зохион байгуулж буй Монголын спортын шилдгүүдийг тодруулах "Бөртэ чоно – 2019" тэргүүн дээд наадмын ёслол өчигдөр боллоо. “Бөртэ чоно-2019” наадмын “Шилдэг спортын сэтгүүлч”-ээр “Эрхэт Монгол” медиа группийн харьяа Zindaa.mn мэдээллийн сайтын Соёл урлаг, спортын мэдээллийн албаны дарга, спортын сэтгүүлч Мягмарын Сугар-Эрдэнэтодорлоо.

Шилдэг олимпын зүтгэлтэн: “Аварга” дээд сургуулийн багш А.Элбэг

Шилдэг шүүгч: Р.Жаргалсайхан (хөлбөмбөг), Э.Саруул (байт харваа)

Шилдэг баг: 3х3 эмэгтэй баг

Шилдэг клуб: Жиү жицү бөхийн “Гаруда” клуб

Шилдэг хөрөнгө оруулалттай холбоо: Монголын уулчдын үндэсний холбоо

Үндэсний спортын шилдэг холбоо: Морин спорт уяачдын холбоо

Ажил мэргэжлийн шилдэг холбоо: Монголын үндэсний олипийн академи

Нийтийн болон хөгжиж байгаа спортын шилдэг холбоо: Монголын Ширээний теннисний холбоо

Олимпын төрлийн шилдэг холбоо: Монголын Чөлөөт бөхийн холбоо

Спорт холбооны шилдэг нарийн бичгийн дарга: Г.Ерөөлбат

Спорт холбооны шилдэг ерөнхийлөгч: Монголын Самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл

Шилдэг дасгалжуулагч: Б.Ундралбат (буудлага)

Шилдэг дасгалжуулагч: С.Тулга (3х3 сагсан бөмбөг)

 


Энэ мэдээ таалагдаж байвал



   Сэтгэгдэлүүд (1) Анхаарах зүйлс

  • bat · 2019/12/21

    Энэ удаа олон  сонгогдсон олны танил эрхмүүдэд итгэл бүү өг  үүний оронд  шинэ хүн шинэ нам сонгоцгоое шинэ хүмүүсийг хуучин эрхмүүд хянана хөдөлгөхгүй энгээд төр хяналтанд орж ард түмэн хожноо тойрог томсгож шинэ хүн гарах боломжийг хааж байна гэсэн ч бүү хуурт

    Хариулах · Устгах
    - 0 - 0