Эрдэм сургалт судалгааны хүрээлэн ТББ нь Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн захиалгаар “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үйл ажиллагаа гарын авлагыг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагч нарт зориулан, “Гэмт хэргийн статистикийн арга зүй” гарын авлагыг хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагын тоо бүртгэл, мэдээлэл, судалгаа, статистикийн чиглэлийн ажилтнуудад зориулан тус тус эрхлэн боловсруулж, хэвлүүлэн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр захиалагчид хүлээлгэн өглөө.

“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үйл ажиллагаа” гарын авлагыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин, төрийн бодлого, тэдгээрийг хэрэгжүүлэх тогтолцооны талаар нэгдсэн мэдлэг, ойлголт өгөх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, тэдгээрийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий төрийн байгууллага тэр дундаа энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудын ажлын уялдаа холбоог улам сайжруулах, алба хаагчдыг чадавхжуулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр гурван үндсэн сэдэвт ангилан боловсруулсныг та бүхэнд танилцуулж байна.

Хэвлэсэн тоо: 3000 ширхэг.

 

 

“Гэмт хэргийн статистикийн арга зүй” гарын авлагад нийгэм, хууль зүйн шинжлэх ухааны судалгааны арга зүй, дүн шинжилгээ хийх арга зүй, чанарын судалгаа, статистик, гэмт хэргийн статистикийн судлах зүйл, арга зүйг тусгасан бөгөөд хууль, шүүх эрх мэдлийн байгууллагын тоо бүртгэл, мэдээлэл, судалгаа, статистикийн чиглэлийн ажилтнуудад гэмт хэрэг, зөрчлийн статистикийн мэдээлэлд түшиглэн судалгаа, дүн шинжилгээ хийх, бодлого тодорхойлох болон удирдлагын зөв шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх хэрэглэгдэхүүн болох юм.

Хэвлэсэн тоо: 500 ширхэг.

 

 

 

ЭРДЭМ СУРГАЛТ СУДАЛГААН ХҮРЭЭЛЭН ТББ