Энэ жил сонгуультай жил. Энэ цаг үед 37-р Точка хэмээх хоёр бүлэгтэй 20 ангитай бүтээлийн 2-р бүлэг үзэгчдийн хүртээл болж байнаа билээ. Тэгвэл тус бүтээлд өнөөгийн улс төрд өрнөөд буй үйл явдалтай тун чиг төстэй өрнөл явагдаад буй. Сонгуулийн жил кино хүртэл халтай байдаг. Тэр жил нэгэн найруулагчийг кинонд гарсан үйл явдлаас нь болж аавын нэртэд хорьж цагдсан гашуун түүх бий.

Харин фантастикийн залуусын бүтээсэн уг киног нэг хэсэг нь мөн л сонгуультай холбочих гээд үзэж байх шиг. Энэ талаар жүжигчин Ж.Алтаншагай  "Хаана ч юм бэ хэзээ ч юм бэ болсон мэт үйл явдал цаг хугацаа үргэлжилнэ.Энэ бол 37-Р ТОЧКА уран сайхны олон ангит кино. Бид 10 жилийн ойн баяртаа зориулан бүтээсэн ба Фантастик Продакшн бол хэн нэгний өмч биш бөгөөд харин хэсэг нөхдийн юугаар ч сольшгүй нөхөрлөл дээр тогтсон бат бөх хана, хэрэм юм" хэмээв.