“Киви” хамтлагийн дуучин Д.Уламбаяр буюу Укаг танихгүй хүн бараг үгүй болсон. Түүнийг анх хамтлагийн ахлагчаар нь таньдаг байсан бол өнөөдөр гоцлол уран бүтээлээр нь илүүтэй мэднэ.

Исгэлэн жимсний нэрээр нэрлэгдсэн хамтлагтаа ороод түүний амьдрал олны өмнө ил байдаг болсон биз. Харин үүнээс өмнө нь тэрбээр үсчин, гоо сайханч, бүжигчин хийж явсан. Арван жилийн сургуулиа төгсөөд “Орхон” дээд сургуульд орчуулагч, нарийн бичгийн ангид сурч байсан нэг жил сураад өөрт нь ийм ажил зохихгүй гэдгийг ойлгосон гэдэг. Тиймээс СУИС-ийн жүжигчний ангид орхоор шалгалт өгсөн ч тэнцээгүй юм. Үүнээсээ болж шантралгүй өөрийн хичээл зүтгэлээр өнөөгийн энэ амжилтад хүрсэн хэмээгддэг түүний Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, үйлчилгээний коллежийн Үсчний ангийн 1-р дамжааны оюутан Ука 1995 онд ийм охин байжээ.