Дэлхийн дахинаа дэгдээд буй цар тахлын улмаас манай улсад олон нийтийг хамарсан урлаг, соёл, спортын арга хэмжээг хориглосон байгаа билээ. Тэгвэл монгол уран бүтээлчид цахимаар үзэгч түмэндээ тоглолтоо хүргэв. Тухайбал, Хурд хамтлаг “Буцааж нэхэхгүй хайр” тоглолтыг бүсгүйчүүд, эхчүүдийг баярлуулах зорилгын хүрээнд зохион байгуулсан. Мөн Увертюра” хамтлаг, МУСТА, дуучин Л.Чулуунбаатар, Д.Отгонжаргал, Т.Идэржавхлан, Н.Ундрал нарын хамтарсан “Studio Live” тоглолт энэ сарын 7-нд болсон. Түүнчлэн Мөрөөдлийн театр "Дундын бүсгүй" шоу драмаа үнэ төлбөргүй үзэхээр IPTV-д оруулжээ. 

Тэгвэл "GUYS" хамтлагийнхан ирэх амралтын өдрүүдэд хоёр тоглолтоо орон даяар цацахаар болсон сайхан мэдээ дуулгалаа. Тус хамтлагийн залуус "Гараа сайтар угааж, Маскаа тогтмол зүүж Covid-19 цар тахлын эсрэг хайртай хүмүүсээ хамтдаа хамгаалцгаая! GUYS хамтлаг нь нийгмийн хариуцлагын хүрээнд контент хандивлая уриалгыг дэмжин, гэрийн дэглэмд байгаа сайхан сэтгэлт бүх хүмүүстээ зориулав. МҮОНТ-ээр:

  • “ХАЙРЫН БҮЖИГ” тоглолт 2020.03.28-нд 12:00 цагаас гарна.
  • “АМЬДРАЛ ҮРГЭЛЖ САЙХНААРАА” тоглолт 2020.03.29-нд 12:00 цагаас гарна.

Тухлан сууж таалан болгооно уу
Хүндэтгэсэн GUYS хамтлаг..." гэв.