1961 оны 6 сарын 1 өдөр Сандрингем, Норфолк Жон Спенсерийн охин болж мэндэлжээ.

Бага боловсролыг гэрийн багшаар заалгаж эзэмшжээ. Дианагийн эцэг эх салсан нь түүнд маш хүнд цохилт болж хичээл сурлагадаа амжилт гаргахаа больж улмаар сургуулиа төгсөж чадаагүй байна. Харин түүний дуртай ганц зүйл бол бүжгийн хичээл байлаа.

Диана гүнж  Уэльсийн Ханхүү Чарльзын анхны эхнэр болж ордны гэр бүлийн нэг гишүүн болсон бөгөөд тэд 1981 оны 6 сарын 29-ний өдөр гэрлэсэн. Британийн хааны гэр бүлийн хувьд огт гадны хүн байгаагүй бөгөөд, хатан хаан хоёрдугаар Элизабетийн эзэмшил нутагт байдаг паркийн байшинг түүний гэр бүл түрээслэдэг байжээ. Хүүхэд байхдаа ханхүү Эдвард болон хан хүү Андрев нартай тоглодог байсан гэдэг. Диана гүнж нь 2002 онд БиБиСи компаны явуулсан санал асуулгаар түүхэн дэх Британийн нөлөө бүхий 100 эрхмийн 3 дугаарт жагсаж байжээ.

Диана гүнж  буяны үйлсэд зориулж олон буяны сангийн хүчтэй дэмжигч байсан төдийгүй гэр оронгүй, ХДХВ болон ДОХ – оор өвчилсөн амьдарлаа арай гэж зогоодог хүмүүс, хүүхдүүдэд маш их туслаж ажилладаг байсан.

Дэлхий дээрх өөрийнхөө үеийн эмэгтэйчүүд дотроос хамгийн алдартай нь болж чадсан бөгөөд тэрээр хатан хааны гэр бүлийн гишүүд дотор их нэр хүндтэй болж улмаар түүнийг “Хатан хааны зүрх” гэж нэрлэх болжээ.

Диана гүнжийн үхэл

1997 оны 8 сарын 31 өдөр автомашины осолд орж Диана гүнж нас баржээ.  Осол болсон газар нь Парисын Сина мөрний эрэг дээрх Альма гүүрний урд талын хонгилын зам байв. Ослын шалтгаан тодорхой бус боловч олон таамаг байдаг. Жолооч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, папарацигаас зугтаж хэт хурдтай явж байсан гэх зэрэг. Мерседес машинаас амьд гарж чадсан цорын ганц зорчигч бол бие хамгаалагч Тревор Рис Жонс(нүүрийг нь мэс засал хийж сэргээсэн ) бөгөөд тухайн үед болсон ослын талаар огт санахгүй байгаа билээ. 2007 оны 12 сарын 14 өдөр мөрдөн байцаагч Лорд Жона Стивенсийн тавьсан илтгэлд:

Британы мөрдөгчдийн дүгнэлтээр осол болох үед жолоочын цуснаас их хэмжээний спирт илэрсэн бөгөөд тэр нь Францын хуулиар тогтоосон хэмжээнээс 3 дахин өндөр байсан. Түүнээс гадна машины хурдыг тохируулахгүй хэт хурдан явж байсан гэж дүгнэжээ. Мөрдөн байцаагч Лорд Жона Стивенсийн тэмдэглэснээр Диана болон бусад зорчигч нар амь үрэгдэх болсон гол шалтгаан бол хамгаалах суудлын бүс зүүгээгүйгээс болсон гэж тэмдэглэжээ.

ДИАНА ГҮНЖИЙН БАГА НАСНЫ ФОТО