“Хоёулаа”, “Хос жаргал”, “Жаргалтай хосын харц” зэрэг дуугаараа олноо танигдсан Ц.Амарбаяр буюу Ноён Бондгор  айсуй сонгуульд бие даан нэр дэвшихээр зэхэж буй гэх яриа цахим орчинд таржээ.

Түүний хувьд  Баянгол дүүргээс УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр зэхэж байгаа хэмээн яригдаж байгаа аж.  Ийнхүү “Эх үрсийн элч“ дуучин Ноён Бондгор улс төрд хүч үзэхээр шийдсэн бололтой. Түүний энэ шийдвэр хуурай ах С.Жавхлан илүү нөлөөлөсөн болов уу. Учир нь УИХ-ын одоогийн гишүүн С.Жавхлан энэ удаад дахин бие даан нэр дэвшихээр материалаа өгсөн байгаа юм. Тэгэхээр ах, дүү хоёрын хоршил хаа хүрэхийг сонгогч олон л дүн тавих байх даа.