ЭМЯ-аас Шинэ коронавируст халдварын талаар цаг үеийн мэдээллийг өдөр бүр 11:00 цагт өгч байгаа билээ. Энэ мэдээллийн үеэр Монгол улсад цаг үеийн нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "ХӨСҮТ-д нэг эмэгтэй амаржиж охинтой боллоо. Хоёр удаа хяналтын шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Ажиглалтад байсан хүн төрлөө гэсэн үг.

Нийт 375 шинжилгээ хийсэн. ХӨСҮТ-ийн хяналтад байгаа нэг иргэний давтан шинжилгээгээр нэг хүнээс КОВИД-19 илэрлээ.  Мөн ОХУ-аас ирсэн 18 хүнд КОВИД-19  илэрсэн.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 132 хүн хянагдаж, эмчилгээ, ажиглалтад байна. Эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдал тогтвортой байгаа." гэв. Ингэснээр нийт халдварын тоо 61 боллоо.