Хэдхэн хоногийн өмнө БНСУ-д амьдардаг нэгэн монгол залуу тус улсын E channel-ийн Topgoal Rhapsody буюу “K-pop-ыг орчуулж болох уу” шоу нэвтрүүлгийг доргиож, тэмцээний ялагч болсон. Тэрбээр тус улсын алдарт дуучин Lim Jae Bum-ийн For you дууг солонгос болон монгол хэлээр дуулсан юм. Түүнийг Н.Идэрмөнх гэдэг бөгөөд тус улсад 10 жил амьдарч байгаа аж. Анх гэрээгээр ажиллах гэж ирсэн ч одоо Сэжүн их сургуульд бизнесийн удирдлага болон дуучин гэсэн давхар мэргэжлээр суралцаж буй гэнэ.

tНэвтрүүлэгтэй зэрэгцээд Н.Идэрмөнхийн шинэ Солонгосын хөгжмийн сувгуудаар цацагдаж эхэлжээ. Мөн клип нь тун удахгүй цацагдах юм байна. Тэрбээр цаашдаа Солонгосын төдийгүй Азийн зах зээлд хүч үзэхээр төлөвлөжээ.