Д.Нямхүү: 113 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй
2020/07/19
 ЭМЯ-аас өдөр бүр 11:00 цагт коронавирусний талаарх мэдээллийг хүргэдэг. Өнөөдөр Монгол улсад коронавирус илрээгүй болохыг мэдээллээ. Тодруулбал, XӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээллийг хүргэж байна.
ЭМЯ-аас өдөр бүр 11:00 цагт коронавирусний талаарх мэдээллийг хүргэдэг. Өнөөдөр Монгол улсад коронавирус илрээгүй болохыг мэдээллээ. Тодруулбал, XӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээллийг хүргэж байна. 
Тэрбээр, 7-р сарын 18-нд 113 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Афганистаны ирсэн зэвсэгт хүчний 31 дайчдын давтан шинжилгээгээр вирус илрээгүй. Афганистанаас 113 дайчин ирснээс 53-т нь коронавирус илэрсэн. Хоёр хүн эдгэрч өнөөдөр ХӨСҮТ-өөс сувиллын тусгаарлалтад шилжлээ.
Монгол Улсад 287 хүн халдвартай нь батлагдсанаас 213 хүн эдгэрлээ. 74 хүн эмчлүүлж байгаагаас 12 хүн хүндэвтэр. ХӨСҮТ-д 112 хүн эмчилгээ, хяналт, тандалтад байна.
Гэрийн ажиглалтад шилжсэн 34 настай жирэмсэн эмэгтэй өнөө өглөө 06.40 цагт ХӨСҮТ-д ирж амаржлаа. 
 






 
                                 
                                 
                                 
                                 
                                .png) 
					 
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
					
 
						 
						 
						 
						 
                     
                    