2020.07.17-07.19-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 541 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 327 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.      
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас
7 хүн гэмтсэнээс 2 нь хүүхэд. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт  7 хүний амь нас хохирсноос 1 нь хүүхэд байна.

 Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр - 4
  • Мөргөлдөх хэлбэрээр - 5
  • Онхолдох хэлбэрээр – 9
  • Үл хөдлөх цэг мөргөх хэлбэрээр - 1 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.07.18-ны өдрийн 08 цагийн орчим Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 1 дүгээр багын нутаг дэвсгэр Ягаан толгой гэх газарт шороон замд Даюун маркийн мотоцикл онхолдож , зорчигч 9 настай, эрэгтэй И-гийн амь нас хохирсон.

2020.07.18-ны 22 цагийн орчим Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум 3-р багын нутаг дэвсгэрт шороон замд Даюун маркийн мотоцикл онхолдож , жолооч 25 настай, эрэгтэй Т-гийн амь нас хохирсон.

2020.07.18-ны шөнийн 22 цагийн орчим Дорноговь аймгийн Далайжаргал сум 5-р багын нутаг дэвсгэрт асфальтан замд Т.Alion маркийн автомашины жолооч О-нь H.Insite маркийн Ц жолоочтой автомашинтай мөргөлдөж жолооч 60 настай эмэгтэй О, 60 настай эрэгтэй зорчигч Э, Б нарын 3 хүний амь нас хохирсон.

2020.07.19-ны 17 цагийн орчим Баянхонгор аймгийн Жаргалант сум 4-р баг “Эмээлт толгой” гэх газарт шороон замд Мустанг маркийн мотоцикл онхолдож , жолооч 48 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон.

2020.07.19-ны 13 цагийн орчим Говь-Алтай аймгийн Шарга сумын 1-р баг “Элсэн бөөргийн ар тал” гэх газарт шороон замд Мустанг маркийн мотоцикл онхолдож , жолооч 55 настай, эрэгтэй Г-гийн амь нас хохирсон.

            Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 110 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 309 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.

Иймд жолооч нарыг алсын замд хурдаа бүү хэтрүүл яараад яахав дээ, зорчигч нарынхаа хамгаалах бүсийг бүслүүлж хайртай хүмүүсээ хамгаалахыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.