Олонд “Orice” нэрээр танигдсан реппер н.Алтан-Оргилыг хэсэг бүлэг этгээдүүд дээрэмдэж, таван давхраас унагасан талаар өнгөрсөн амралтын өдрөөр мэдээлсэн билээ.

Тэгвэл түүний биеийн байдал хүнд ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт ухаангүй байсаар харамсалтай нь тэрээр өчигдөр /2020.07.27/  нас барсан байна.

Дашрамд дурдахад, Н. Алтан-Оргил нь өнгөрсөн зургадугаар сард болсон Street dreams шоунд ялагч болж, дуучин Gee буюу Мөнх-Эрдэнэтэй хамтарч уран бүтээл хийхээр болсон байжээ.

Цагдаагийн байгууллагаас энэ хэргийг шалгаж байгаа бөгөөд таван давхар өндөр барилгаас шидэж тухайн иргэний аминд хүрсэн гэх мэдээлэл нь ташаа мэдээлэл гэсэн юм.

Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.