ИНЕГ-ААС  ГАЛ КОМАНДЛАГЧААР “ЛАНД-200” МАШИН ТОНОГЛУУЛАХ ХҮСЭЛТ ТАВЬЖ БАЙЖЭЭ

Үндэсний аудитын газрын дэд дарга О.Тэнгис хэвлэлд тодруулга /2020.08.18/ өгөх үеэрээ “.. албан хэрэгцээний Ланд-200 автомашиныг 900 орчим сая төгрөгөөр авсан зөрчил  тохиолдол бий” гэж дурдсан. “Ланд-200” автомашин нь монголын зах зээл дээр 150-250 сая төгрөгийн хооронд зарагддаг. Тиймээс ч уг автомашиныг ямар байгууллагын хэн гэгч дарга асар өндөр үнээр авч унав гэдэг асуудал олон нийтийн анхаарлыг татаж буй.

Уг автомашиныг Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн барих хүрээнд ГАЛЫН КОМАНДЛАГЧ машины зориулалттайгаар анх авчээ. Нийлүүлэлтийг Японы “Мицибүши” гүйцэтгэсэн бөгөөд Австралийн нисэх буудлын гал унтраах чиглэлээр мэргэшсэн компани тоноглосон аж. Тухайн үед шинэ нисэх буудлыг ашиглалтад орсны дараа шууд ИНЕГ-т хариуцуулна гэх хүлээлттэй үе байсан. Тиймээс ч галын командлагчийг Ланд-200 автомашиныг тоноглох замаар шийдэж болно гэсэн ИНЕГ-ын саналыг харгалзан үзсэн гэх.

Ингэснээр галын тоноглол бүхий “Ланд -200” нийт 723 сая төгрөгийн өртөгтэйгөөр нийлүүлэгдэж,  0450 УБҮ улсын дугаартайгаар бүртгэгдэж байсан аж. Тендер гүйцэтгэгч талаас төслийн нэгж 2017 оны нэгдүгээр сард хүлээн авсан бөгөөд тухайн үед машины өнгө МӨНГӨЛӨГ СААРАЛ  байжээ.

-1.1 ТЭРБУМААР ҮНЭЛЭГДСЭН “ЛАНД -200” НЭГЭН ҮЕС ДАРГА НАРЫН ХУВИЙН ХЭРЭГЦЭЭНД АШИГЛАГДСАН УУ-

Төслийн нэгжээс шинэ нисэх буудлын 150 гаруй машин механизм, 100 орчим бусад үл хөдлөх хөрөнгийг ИНЕГ-т хүлээлгэн өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, төслийн гүйцэтгэл дуусаад, хөрөнгүүдээ улсын бүртгэлд оруулан хүлээлгэж өгсөн гэсэн үг. ИНЕГ-аас уг хөрөнгүүдийг бүртгэлжүүлэхийн тулд хөрөнгийн үнэлгээг дахин хийх шаардлагатай болсон аж.

Ингээд  хөндлөнгийн ҮНЭЛГЭЭГЭЭР анх 723 сая төгрөгөөр нийлүүлэгдсэн мөнгөлөг саарал өнгөтэй, 0450 УБҮ улсын дугаартай “Ланд-200” автомашиныг 1.1 тэрбумаар үнэлж, ИНЕГ руу шилжүүлсэн байна. Улмаар улсын дугаарыг нь дахин сольж, 2735 УНП болгон өөрчилсөн гэх мэдээлэл байна. Одоогийн шүүлтээр тус автомашин ИНЕГ-ын нэр дээр гарч ирж буй ч тэднийх хөрөнгүүдээ Японы талд үндсэндээ хүлээлгэж өгөөд жигдэрчээ.

Харин Японы талыг  төслийн нэгжийн хөрөнгийг хүлээж аваагүй цонх үед  нэг жил орчим уг машиныг ИНЕГ-ын харьяа Нисэх буудлуудын удирдах газрын дарга Д.Эрдэнэбаатар унаж байсан гэх мэдээлэл байна. Япончууд хөрөнгө хүлээж авах үеэр ч унаж явсан гэх бөгөөд албан бичиг хүргүүлж байсан авсан талаарх мэдээлэл хөшигний ард хөвөрдөг аж. Эдүгээ уг автомашины өнгийг өөрчилж, албан хэрэгцээнийх болгосон аж. Мөнхүү “Гадуур хэрэгцээнд унахад тохиромжгүй, бүрэн тоноглогдсон автомашин байдаг” гэх мэдээлэл ч байгаа юм.

Энэ талаар ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн “Д.Эрдэнэбаатарыг тэр машиныг унаж байсан эсэхийг би үнэхээр мэдэхгүй байна. Төслийн хөрөнгүүдийг улсын өмчид хүлээж авахад багцлаад биччихсэн үнэн дүнгүүд дээр асуудал үүсч байсан нь үнэн” гэсэн хариулт өгөв.

ҮАГ-ЫН ГАРГАСАН ГОМДЛОО АТГ ДАХИН  ШАЛГАЖ БАЙНА

Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн захирал Н.Энхбатын тайлбарласанчлан“Төслийн нийт зардлыг хэмнэхийн тулд нэг багц хямдрал үүсгээд, дотор нь хөл дүнгүүд дээр шингээлт оруулж, хасахыг нь хасч, нэмэхийг нь нэмсэн”  гэх агуулгаар асуудлыг харж болох. Гэхдээ эргэн төлөгдөх нөхцөлтэй төсвийн мөнгө гэдгийг бас мартаж болохгүй. Үндсэндээ 1.1 тэрбумын үнэлгээтэй энэхүү автомашины үнийг бид ирээдүйд төлөх юм.

Үргэлжлэлийг эндээс уншина уу