ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "2020 оны есдүгээр сарын 3-нд ХӨСҮТ хоёр, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид 537 хүнд шинжилгээ хийхэд дөрвөн хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Есдүгээр сарын 2-нд Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 83, 84, 63, 57 настай дөрвөн эмэгтэйн шинжилгээнд коронавирус батлагдлаа.

Шинжилгээнд хамрагдсан хүмүүс:

  • Есдүгээр сарын 2-нд Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 250 хүн
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 33 жолооч
  • Тандалтын 5 хүний 
  • Наймдугаар сарын 20-нд Хонг Конг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 159 хүний давтан шинжилгээ
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 5 хүний давтан шинжилгээ
  • Дорнод аймагт тусгаарлагдсан 47 хүний давтан шинжилгээ
  • Тусгаарлах байрны 29 хүний давтан шинжилгээ
  • Өмнөговь аймагт тусгаарлагдсан 2 хүний шинжилгээ
  • Сувилалд тусгаарлагдсан 3 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 14 хүн эмчлэгдэж байна

Монгол Улсад батлагдсан тохиолдол 310 боллоо. Үүнээс 296 хүн эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсээс сувилалд 16, гэрийн ажиглалтад 25, 255 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 14 хүн эмчлэгдэж байна. 13 хүний биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна" гэсэн мэдээллийг өглөө.