Оросын шууд хөрөнгө оруулалтын сан “Shenzhen Yuanxing Gene-tech” компанитай "Спутник V" вакциныг Хятадад үйлдвэрлэхээр тохиролцжээ.

Тус сангийн мэдээлж буйгаар, Хятадад 60 сая гаруй тун вакцин үйлдвэрлэх бөгөөд энэ нь 30 сая гаруй хүнийг вакцинжуулахад хүрэлцэнэ. Үйлдвэрлэлийг тавдугаар сард эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

"Спутник V"  вакциныг одоогийн байдлаар хүн ам нь нийлээд 1.5 тэрбум давах дэлхийн 57 оронд бүртгээд байгаа юм.

Д.Жаргал

Эх сурвалж: Монцамэ агентлаг