2014 он бол Dell компанийн хувьд 30 жилийн ой. Micheal Dell-ийн амьдрал бол бүх америкчуудын амжилтын түүх юм. 1984 онд 19 настай Тexасын их сургуулийн оюутан Micheal Dell өөрийн компьютерийн бизнесийг ердөө 1000$-той эхлүүлж байжээ.

Тэр компьютерийн өртгийг бууруулж, каталог болон интернэтээр худалдаалж, хэрэглэгчид өөрийн хүссэн загвараа авах боломжийг бүрдүүлэх өөрийн санааг хэрэгжүүлэхээр тууштай шийдэж сургуулиа орхисон гэдэг.

Харин өнөөдөр тэр 18 тэрбумын хөрөнгөтэй, Forbes сэтгүүлээс гаргадаг дэлхийн тэргүүлэх тэрбумтнуудын жагсаалтын 48-т бичигдэж байна.