Сайн байна уу? Би нөхөртэйгөө ханилаад 5 жил болж байна өө. Энэ хугацаанд 3 хөөрхөн үртэй болсон нөхөр маань надтай суухаасаа өмнө нэг бүсгүйтэй 2 жил гаран үерхээд салсан харин тэр хугацаандаа нэг хүүхэдтэй болсон гэсэн.

Надтай анх танилцахдаа л бүх үнэн учраа хэлсэн бүр мөсөн салаад 2 тиишээ болсон байсан юм л даа. Тэгээд хань минь тэр бүсгүйгээ ч блок хиичихсэн байсан юм ингээд тэр хугацаанаас хойш 5 жил өнгөрчэээ гэсэн сая тэр бүсгүйн байдаг нутаг руу ажлаар 7 хоногиин хугацаатай явсан юм Тэгэхдээ тэрниигээ блокоосоо гаргачихсан байх юм. Энэ одоо яаж байгаа хэрэг вэ? Би хүндээр тусгаж аваад байгаа юм болов уу? Би тэгээд баахан уурлалаа зүгээр л гаргасан юмаа, би чамайгаа хуурахгүй амлаж байна нтр гэсэн ч надад үнэхээр сонин сэтгэгдэл төрж байна.

Уучлаарай онцгүй зүйл бичсэнд би бүр явмаар санагдаад хүүхдүүдээ ч тэр намайг ч тэр бүр дорд үзсэн юм шиг санагдаж гол харлаад байна.