67 настай Жоан Лиод нас барсан нөхрийнхөө захиасаар өөрөөсөө 38 насаар дүү залуутай гэрлэхээр болжээ. Түүний нөхөр өөд болохоосоо өмнө эхнэрээ хөхний мэс засалд орж, залуу амрагтай болоорой гэж захисан аж.

 

 

 

Британи эмээ ч түүний захиасыг сайн биелүүлэн 29 настай залуу амрагаа олсон байна. Тэд фэйсбуукээр танилцсан аж. Хосуудын насны ялгаа их ч гэлээ хувийн амьдрал болоод сексийн асуудал байхгүй гэдгээ ярьжээ. Түүнчлэн залуухан амраг нь удахгүй гэрлэх санал тавихаар зэхэж байгаа гэнэ.


“Би дахин дурлана гэж огт бодож байгаагүй. Одоо би зүрх сэтгэлээ дагана. Үлдсэн амьдралаа би түүнд л зориулна” гэж Жоан эмээ хэлсэн байна.

 Жоан анх 19 настайдаа өөд болсон нөхөртэйгээ танилцаж байжээ. Тэрээр өвчин туссан нөхрийнхөө сүүлийн 15 жилийг зөвхөн түүнд зориулан асарч туслан үнэнч эхнэрийн үүрэг гүйцэтгэсэн байна.