Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Бямба-Очир нь 87 байртай гэх мэдээлэл 2018 онд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан удаатай.  Тэгвэл уг мэдээлэл нь Д.Бямба-Очирыг гүтгэсэн болох нь хуулийн дагуу шалгагдаж тогтоогдсон билээ. Түүний нэр төр, ажил хэргийн  нэр хүндийг сэргээж, тараасан хэлбэр хэрэгслээрээ залруулга хийхийг шаардсан шүүхийн шийдвэр 2019 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр гарсан.

Өөрөөр хэлбэл, Гүтгэлэг, нэр хүндийг нь сэргээх шүүхийн шийдвэр гарч, хэвлэл мэдээллээр залруулга хийгдэж байсан юм.

Тэгвэл дахин уг мэдээллийг сошиал орчинд цацах болсон тул энэхүү мэдэгдлийг хийж байна.