Эрээн хот Ковид-19 цар тахлын улмаас бараг сар хилээ хаав. Харин өнөөдрөөс хатуу хөл хориогоо сулруулсан байна.

Учир нь тус хотод өнгөрсөн сарын 13-ны өдөр нэгэн жуулчнаас халдвар илэрч хөл хорио тогтоогоод байсан юм. Ингэснээр тус хотод олон мянган гаднын жуулчин гацаж, Засгийн газраас хүнсээ хангуулан хорионд ороод байсан билээ. Харин нийт батлагдсан хүмүүс эмнэлэгт хэвтэн эдгэсэн тухай тус улсаас мэдээллээ.