XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2022 оны хоёрдугаар сарын 2-нд тохионо хэмээн цаг тооны бичигт тэмдэглэгджээ.

Энэ жил Цагаан сарын баярыг тэмдэглэх эсэх нь олны анхаарлын төвд байна. Засгийн газраас Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэх эсэх шийдвэр гаргаагүй байна. Хэрэв шийдвэрийг эрт гаргавал иргэд бэлтгэлээ базаах эсэх асуудлаа шийдэх учиртай.

Өнгөрсөн жил цар тахлын улмаас цахимаар золголт хийж, цомхон хүрээнд баяраа хийсэн.

Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн халдварын тархалт буурч байгаа ч шинэ Омикрон хувилбар бүртгэгдээгүй байна. Гэхдээ Омикрон хувилбар орж ирэх эрсдэл өндөр байгааг эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд хэлж буй.