Гадаадаас ирсэн иргэдийг гурав хоног тусгаарлах шийдвэр энэ сарын 25-наас мөрдөгдөж эхэлсэн. 

Иймд УОК-ын шийдвэрийн хэрэгжилт, хяналт, шалгалт зэрэг цаг үеийн асуудлаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүүгээс тодруулж байна. 

Тэрбээр "Омикрон хувилбарыг хяналтгүйгээр өндөр давлагаа үүсгэхгүй байж, урьдчилан сэргийлэх зорилгоор тусгаарлалтын ажлыг зохион байгуулах шийдвэр гаргасан.

Ингэхдээ зохион байгуулалтын явцад алдаа гарсныг хүлээн зөвшөөрч, иргэдээсээ уучлалт хүсэж байна. Өнөөдрийн байдлаар 19 зочид буудал бидэнтэй хамтарч ажиллаж байна.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим зочид буудал хамтарч ажиллахгүй гэж өөрчлөлт орсон. Улаанбаатар орчим 300 гаруй зочид буудал бий. Тусгаарлалт хийх шаардлага хангасан 30 орчим буудал бий. Манай улсад одоогоор омикрон бүртгэгдээгүй" гэв.