Өнөөдөр 10.00 цагаас эхэлж АИ92 шатахууны үнэ 20 төгрөгөөр нэмэгдэж 2240 төгрөг болсон бол АИ95 шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдэж 2790-2840 төгрөг болон өсч байна. 

АИ92 шатахууны хувьд зургаан сарын дундаж өртгөөр жижиглэнгийн үнийг нь тогтоохоор болсон.  Өөрөөр хэлбэл, үнэ нэмэгдэх хугацааг зургаан сарын дунджаар тооцоолно. Ингэснээр зах зээлийн журмаараа зохицуулагдаж, дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсөх үед өсч, буурах үед буурах боломжтой гэдгийг албаныхан өгөөд байгаа юм.