Шатахууны үнэ литр тутамдаа 200-250 төгрөгөөр нэмэгдсэн гэх мэдээлэл цахим сүлжээнд тавигдаад буй. Бид уг мэдээллийг Уул yурхай, хүнд үйлдвэрийн яамнаас тодруулахад, "Дизель түлшний үнэ литр тутамдаа 250 төгрөгөөр нэмэгдсэн. Мөн АИ95 литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдсэн.

Тодруулбал, Петровис ШТС-д шатахууны үнэ 200-250 төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг эх сурвалж хэлж байна. Тухайлбал, АИ 92-2390-2535 төгрөг, харин АИ 95-3260 төгрөгт хүрчээ. Дизель түлш 3380-3440 төгрөгт хүрчээ.

УИХ-аас баталсан "Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль"-нд зөвхөн АИ92-ын үнийг тогтворжуулж барина гэж тусгасан байгаа" гэлээ.