Засгийн газрын өнөөдрийн /2022.05.04/ ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас эхний шийдвэрүүд гарч эхэлжээ.

Тодруулбал Монгол Улсад жуулчлах зорилгоор 90 хүртэл хоногийн хугацаанд зорчих БНСУ-ын иргэдийг 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөлөхөөр болжээ.

Япон Солонгос жуулчид манай улсыг ихээр сонирхож байгаа бөгөөд энэ зун тус улсуудаас жуулчид их ирэх судалгаа гарсан байна.