Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд мөрдөн байцаагч прокурорын зөвшөөрөлгүйгээр иргэнийг дуудаж, шалгадаг болох, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчоор хэнийг ч томилж болдог болох өөрчлөлтүүдийг тусгасан байна. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр УИХ дахь МАН-ын бүлэг таван хоногийн завсарлага авав.

Дээрх заалтуудыг олон нийтийн зүгээс багагүй шүүмжилж буй.

Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай буюу Улсын ерөнхий прокурор, түүний орлогчид томилоход тавигдах шаардлагыг хасах хуулийн төслийг татан авах гэж буйгаа мэдэгдлээ.

Сая намайг С.Чинзориг гишүүн намайг “Уучлалт гуй” гэж байна. Би тухайн үед тэмцэл өрнүүлэхэд та чанга дуугарахгүй яасан юм бэ. Гөлөг шиг чимээгүй байсан гэж би хэлсэн. Тэр үгнийхээ төлөө С.Чинзориг гишүүнээс уучлалт гуйж байна.