Эмээлт дэх махны үйлдвэртэй холбоотой асуудлаар “ХКҮ” компанийн байранд Эрүүгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тус компани нь экс Ерөнхийлөгч Х.Баттулгад хамаарал бүхий Баянгол зочид буудалд байрладаг аж.

Энэ талаар Эрүүгийн цагдаагийн албанаас тодруулахад тус мэдээллийг баталгаажууллаа.

Энэ сарын 2-нд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж: "Эм Ди Си Пи" компанид махны үйлдвэрт зөрчлийн болон эрүүгийн хэрэг үүсгээд байна. Мөн "ХКҮ" компани манай мах биш, нэрийн хаяг шошгыг ашигласан байна хэмээн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан" гэж хэлснийг өмнө нь бид мэдээлсэн.