Зуны халуун эхэлж, аялал зугаалга эхэлсэн энэ өдрүүдэд Хотын дарга Д.Сумъяабазар ууртай байна. Тэрбээр өнөөдөр /2022.06.13/ амарч аялж яваа иргэдийн эрхэнд

Тодруулбал, тэрбээр "Горхи-Тэрэлжийн эх дууссан. Дрифт эргэдэг, гол дотор машинтайгаа орж зогсдог, угаадаг. Хог шороогоо хаядаг, архи дарс уудаг, шидээтүүдэггүй. Тэгээд дээрээс нь өтгөн шингэнээ гаргадаг. Цагдаа, мэргэжлийн хяналт шаардлага тавихад өөдөөс нь доромжилдог, гутаадаг. Байгаь орчны газар дрон нисгэж баримтжуулах хэрэгтэй.

Энэ долоо хоногт нартай тул тийшээ хүний урсгал тасрахгүй байх. Байгаль орчны газрын дарга, Налайх дүүргийн Засаг дарга, МХЕГ-ынхан, Захирагчийн ажлын албаны холбогдох улсууд, Орны стандартын газар гээд бүгд нийлээд гурав, дөрвөн өдөр явчихмаар байна. Дээгүүр нь хоёр гурван дрон нисгээд юу хийж байгааг нь ард түмэнд ил тодоор нэг харуулаадах" хэмээн уурслаа.