Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын Гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэн бурхны оронд залраад хэдхэн жил болж байна. Тэгвэл их найрагчийн хүү,  "Болор цом"-ын эзэн яруу найрагч Л.Хасар таалал төгсжээ.

Энэ талаар зохиолч, яруу найрагч Шүүдэрцэцэг өөрийн твиттер хуудастаа, “Нэг өглөө сэрэхэд л нэг нь орхин оддог хорвоо аж. Лхагвасүрэнгийн Хасар. Егөө үгтэй, егзөр зантай, авьяаслаг аагтай найрагч байв. СУИС-н урд гудамжинд дахь Борхош кафе нь ковидын өмнө бидний зохиолчдын болзоотын бор толгой байлаа. Ээж ах дүүс, гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ.