Сүхбаатарын талбайд Тусгаар тогтнол хөдөлгөөнийхөн сүүлийн үед суулт зарлаад байсан. Тус хөдөлгөөний н.Төмөрзориг болон систем судлаач Д.Банзрагч нарыг Тагнуулын ерөнхий газраас саатуулсан байна.

Одоогоор тэднийг ямар хэрэгт буруутган саатуулсан талаарх мэдээлэл байхгүй байна. Тус хөдөлгөөнийхөн Сэлэнгэ аймагт ажиллаж байсан бөгөөд уг хэрэгтэй холбоотой байж болзошгүй байгаа аж.

Баривчилгаатай холбоотойгоор тус хөдөлгөөнийхөн Сүхбаатарын талбайд цуглахыг уриалж байна.

Тагнуулын ерөнхий газраас үндэсний аюулгүй байдал, төрийн нууцтай холбоотой хэргүүдийг шалгадаг бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

Т.Энхриймаа