Гачууртын авто замаас Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэлх 4.27 км авто замыг засна. Уг ажлын хүрээнд 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 23:00 цагаас 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 23:00 цаг хүртэл Гачууртын авто замаас Улиастайн хуучин эцэс хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлан асфальтбетон хучилтын хийх юм.

Иймд иргэд, жолооч та бүхэн тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээллээ.