Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр дэлхийн шилдэг их сургуульд тэнцсэн 85 хүүхдийн төлөөлөл болгож 10 сурагчид батламж гардууллаа.

Дэлхийн шилдэг 100 сургуульд шалгалт өгч тэнцсэн залуусын сургалтын зардлыг төрөөс санхүүжүүлэх тухай ерөнхийлөгчийн зарлигийн дагуу БШУЯ сонгон шалгаруулалт явуулсан аж. Эдгээр залуус дунд дэлхийд чансаагаараа гуравт жагсдаг Вашингтон мужийн Беркли их сургуульд тэнцсэн хүн хоёр хүн байгаа гэнэ.

Мөн дийлэнх нь дэлхийд чансаагаараа эхний 20-д багтдаг сургуулиудад шалгалт өгч тэнцжээ. Энэ нь хүн амын тоо багатай манай улсын хувьд боловсролын чанараараа үзүүлж байгаа маш өндөр амжилт юм.