Хүүхдийн төлөө үндэсний газрын дэргэд Хүүхдийн утас 108 өчигдрөөс ажиллаж эхэлсэн. Энэхүү утас иргэд болон хүүхдүүдээс хүүхдийн эрх зөрчилтэй холбоотой мэдээлэл авахаас гадна хүүхдийн эрхийн талаар зөвлөгөө өгөх юм.
 
Түүнчлэн 24 цагийн турш суурин болон үүрэн телефоны утаснаас үнэгүй холбогдох боломжтой. Тэгвэл зургадугаар сарын 1-ний өдөр буюу өчигдөр хүүхдүүд тус утсанд холбогдон үйлчилгээнийх нь талаар илүүтэй мэдээлэл авсан аж.
 
Харин өнөөдрөөс эхлэн өөртөө тохиолдож буй асуудлуудыг ярин зөвлөгөө, тусламж авч байна гэж албаны хүн мэдээллээ.
 
Х.Даваа