Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн “нууц амраг” хэмээгдээд буй Г.Сарангэрэл охин ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас эхлэн өлсгөлөн зарласан байна.

Эл хэргийг сөхвөл, Г.Сарангэрэл нь өнгөрсөн гуравдугаар сарын эхээр найзуудын хамт мансууруулах бодис хэрэглэж байгаад газар дээрээ цагдаа нарт баригдсан. Охины утасны дуудлагыг шүүхэд хар тамхи авсан байж болох сэжиг бүхий хэд хэдэн дугаар байсан гэдэг. Ингээд Г.Сарангэрэлийн 9961... дугаараас 71 удаа залгасан, 9520... дугаараас 41 удаа залгаж холбогдсон 9910... дугаар нь ХЗДХ-ийн сайд Х.Тэмүүжингийн гар утасны дугаар болохыг хуулийн байгууллагынхан тогтоосон юм.