Сүүлийн өдрүүдэд сургуулийн бага, дунд ангийнханы аюулгүй байдалд халдахыг завдаж буй үйлдлүүд гарч буйг иргэд болон багш нар анхааруулсаар байна. Хамгийн сүүлд л гэхэд Нийслэлийн 28 дугаар сургуулийн дунд ангийн гурван охиныг цагдаагийн нэр барьж сургуулиас нь авч явахыг завдсан хэрэг гарсан.

Гэтэл өчигдөр орой бас нэгэн иргэн СХД-ийн 29 дүгээр хорооны сургууль орчим нүүрээ маскаар халхалсан, эрэгтэй бэлэг эрхтэнээ харуулан явж буйг анхааруулж, зургийг нь нийтэллээ.

Тиймээс аав ээж, асран хамгаалагч нар бага, дунд ангийн сурагчдыг хичээлд нь явах, ирэхэд нь аюулгүй байдлыг нь сайн хангахыг сэрэмжлүүлж байна.