Цагдаагийн ажилтны нэрийг барьж, сурагчдыг сургуулиас нь авч явахыг завдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, өнгөрсөн Баасан гарагт буюу энэ сарын 7-ны 16:00 цагийн орчимд БГД-ийн нутагт байрлах ...дугаар сургуулийн 12 настай гурван сурагчийг Налайх дүүргийн харьяат 16 настай эмэгтэй өөрийгөө "Цагдаагийн ажилтан байна. Хэлтэс дээр аваачиж мэдүүлэг авна" гэж худал хэлж, сургууль дээрээс нь авч гарахыг завдсан байна.

Энэ үеэр сургуулийн ажилтан тухайн хүнээс цагдаагийн ажилтан гэдгийг нь нотлох үнэмлэхийг нь шаардахад автомашинаасаа авч ирнэ гэж гараад зугтжээ.

Уг асуудлыг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа бөгөөд дээрх эмэгтэйг эрэн сурвалжилж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.