Нийгмийн төрөл бүрийн салбарт хөдөлмөрлөж буй залуус өөрсдийн хүсэл зорилго, эв санаагаа нэгтгэн, эх орныхоо хөгжил дэвшилд тодорхой хувь нэмэр оруулахаар янз бүрийн хөдөлгөөн, бүлэг, клубыг зохион байгуулж, өөрсдийн гэсэн зорилгыг өвөртлөн сайн үйлсийг дэлгэрүүлдэг.

Саяхан байгууллагдаад удаагүй хэрнээ маш олон ажлыг төлөвлөн ажил хэрэг болгон хэрэгжүүлж эхэлсэн "365" хөдөлгөөний залуус олон хүнд тусламжын гараа сунгаж, бусдад хайрыг түгээсээр байна.

Тус хөдөлгөөний залуус нь 365 хоног буюу бүтэн нэг жилийн турш сайн үйлсийн аян өрнүүлж, нийгмийн зорилтот бүлгүүдэд хүрч ажиллах зорилго тавин аянаа үргэлжлүүлсээр явна.

"Бид хамтдаа хайрыг түгээж чадна" уриатай эрч хүчтэй залуус энэ сарын 03-нд буюу өчигдөр "XB" продакшн, Мисс монголиа хүмүүнлэгийн хороотой хамтран Сонгинохайрхан дүүргийн 23-р хорооны хүүхдүүдийг баярлуулснаа дуулгалаа. Энэхүү арга хэмжээ нь хүүхэд багачууд гэлтгүй томчуудад ихэд таалагджээ.

Хөөрхөн дүү нартаа болон эцэг эхчүүдэд зориулан урлагийн тоглолт хийсэн юм. Уг тоглолтонд Дуучин МУСТА Д.Балдан, "Гранд" хамтлагийн дуучин В.Гантулга, Beatbox Bachka, Пузка нар ая дуугаа өргөлөө.

Мөн реппер GEE, Ноён Бондгор, Я.Гэрэлчулуун, Э.Болор-Уянга, "S4" хамтлаг, "MIXX" хамтлаг цугласан олондоо уран бүтээлийнхээ дээжээс толилуулсан юм.

Та бүхэн "365" хөдөлгөөний залуустай нэгдэн чин сэтгэлийн дуудлагаар нэгдэхийг хүсвэл 9193-7777, 9411-4777 утсаар холбогдох боломжтой.