2014 оны эхний 5 сард хилийн чанадад манай улсын нийт 122 иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тухай мэдээллийг хилийн чанад дахь ДТГ-уудаас ГХЯ-ны Консулын газарт ирүүлсэн байна.

Дээрх иргэдээс:

- Хулгай 65
- Хүний амь нас хохироосон 1
- Хил гаалийн журам зөрчин хориотой бараа нэвтрүүлсэн 19
- Оршин суух журам, визийн зөрчил гаргасан 11
- Биеэ үнэлсэн хэрэг 4
- Танхайрах гэмт хэрэг 12
- Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, замын хөдөлгөөний журам зөрчсөн 6
- Хүчингийн гэмт хэрэгт 3
- Хар тамхи хадгалсан хэрэгт 1 иргэн тус тус холбогдсон байна.

БНХАУ-д 74, БНСУ-д 17, Хонгконгт 9, Туркэд 6, АНУ-д 6, ОХУ-д 4, БНЧУ-д 3, Унгар, Польш, Сингапурт тус бүр 1 иргэн хэрэг зөрчилд холбогдоод байна.

Мөн дээрх хугацаанд 39 иргэн ялын хугацаа дуусан суллагдаж, албадан буцаагдах арга хэмжээ авагдаж эх орондоо ирсэн байна.

2013 оны 1 дүгээр сард Малайзад хар тамхи хадгалсан хэргээр саатуулагдан шалгагдаж байсан 2 иргэний шүүх хурал 5 дугаар сард болж тэднийг суллах шийдвэр гаргасан байна.