Энэ сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн ... суманд 12 настай, эрэгтэй хүүхэд өөрийгөө боомилсон байдалтай нас барсан хэрэг гарчээ.

Хэргийг газрыг цагдаагийн алба хаагчид хамгаалалтад авч, нас баралтын шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байгаа юм байна.

Сүүлийн үед амиа хорлох хэрэг тогтмол нэмэгдэж байгаа тоон судалгаа бий. Тэр дундаа насанд хүрээгүй хүүхэд амиа хорлох тохиолдол нэмэгдсээр байна. Шалтгаан нөхцлийн дийлэнх хувийг гэр бүлийн уур амьсгал, эцэг эхийн халамж анхаарал дутсан, үе тэнгийнхний ялгаварлан гадуурхалт, дээрэлхэлт зэрэг нь зонхилох хувийг эзэлдэг байна.

Хамгийн гол нь хүүхэдтэйгээ байнга ярилцах, тэднийг сонсох, чин сэтгэлээсээ зөвлөгөө өгөх, тулгарсан асуудлыг нь хамтдаа шийдэх нь хамгийн чухал гэдгийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.