Сурагчдаараа үнэтэй, "Iphone14" маркын гар утас авч өгөхийг шаардсан багшийг ажлаас чөлөөлжээ.

Тодруулбал, Нийслэлийн Ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн 11 дүгээр ангийн багш П нь ""Iphone14" prо max авахуулна. Өрөнд оров оо" зэргээр сурагчид руугаа чат бичиж дарамталдаг байсан гэх мэдээллүүд гарсан юм. Тухайн багш өмнө нь мөн "Iphone10" маркын утас авахуулж байсан гэх.

Мөн хүүхдүүдийг эцэг, эхийн зөвшөөрөлгүй амралтад авч явж архи өгдөг, электрон тамхи татаж байхад шаардлага тавьдаггүй гэх мэт асуудлууд ч ил болсон юм.