Насанд хүрээгүй охиныхоо биеийг үнэлүүлдэг байжээ. Тодруулбал, төрсөн ээж нь 15 настай охиныхоо биеийг үнэлүүлж, мөнгийг нь өөрийнхөө дансаар авдаг байсан хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ.

       Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Насанд хүрээгүй охиноо биеийг нь үнэлүүлдэг байсан хэргийг илрүүлсэн нь үнэн. Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна. Мөн насанд хүрээгүй хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Хуулиараа хориотой байдаг” гэлээ.