Төв аймгийн Баяндэлгэр сумын Тогосын хоолой, Дөтлүүр гэдэг газар 2 автомашин мөргөлдөж хүн хавчуулагдсан гэсэн дуудлагын дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн бүрэлдэхүүн 1 том, хүн 1 бага насны хүүхдийг автомашинаас гаргаж, 4 иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ойролцоох эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа.

Сүүлийн өдрүүдэд орсон цасны улмаас орон нутгийн зам халтиргаа гулгаа ихтэй, эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлтэй байгаа тул жолооч, зорчигчид замын хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцож, баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.