Өнөөдөр /2022.11.08/ Дархан-Уул аймаг дахь "Оюуны ирээдүй" цогцолбор сургуулийн А байрны нэг давхарт хий цацагдаж, багш, сурагчид, сургуулийн ажилтнууд эмнэлэгт хүргэгджээ.

Тус хэрэг явдлын улмаас нийт 31 хүүхэд, зургаан хүнийг эмнэлэгт хэвтүүлээд байна. Үүнээс хоёр хүнийг эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн бөгөөд тухайн хоёр иргэний нэг нь ухаан балартсан ярьж чадахгүй байдалтай, нөгөө нь үе мөч нь татаж, толгой нь хүчтэй өдвөх зовиур илэрч байгаа аж.

Эмнэлэгт хэвтсэн бүх хүмүүст зохих эмнэлгийн тусламж үзүүлж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч н.Жавхлан " "Оюуны ирээдүй" цогцолбор сургуулийн их завсарлагааны үеэр ахуйн газ цацагдсан байж болзошгүй гэдэг дуудлагыг анх өгсөн. Мэргэжлийн байгууллагууд бүгд ажилласан. Хэргийн газарт үзлэг хийгдэж, шалгалтын ажиллагаа явагдаж байна. Миний авсан мэдээллээр ахуйн газ биш гэдэг нь тогтоогдсон. Урьдчилсан байдлаар тогтоогдсон мэдээллээр тухайн сургуулийн сурагч нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч цацсан байж магадгүй" гэсэн мэдээллийг өглөө.