Цагдаагийн байгууллагад энэ оны арваннэгдүгээр сарын 04-ний өдрийн 19:20 цагт Ховд аймгийн Ховд сумын нутаг дэвгэрт “Хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл иржээ.

Мэдээллийн дагуу шалгахад 43 настай, эрэгтэй “О” нь нохойгоо буудах зорилгоор гэрээсээ “Тоз-8” маркийн буу авч, нохойгоо буудахыг завджээ. Тэр үед түүний хүү 15 настай, эрэгтэй “Т” нь нохойгоо буудах хэрэггүй гэж хориглох үед гох дарагдаж, сум алдаж, иргэн “О”-гийн биеийн цээжний хэсэгт тусч газар дээрээ нас барсан байна. Цагдаагийн газраас хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.