Монголын Казахууд яагаад дорд үзэгдэх болов оо
2014/06/05

Тэр үед Монголын ард түмэн казахуудыг баяртайгаар хүлээн авч газар нутаг таслан өгч Монгол оронд энх тайван амьдрах нөхцөл бүрдүүлж өгсөн юм. Монгол Улсад 1921 онд ялсан Ардын хувьсгалын үр дүнд шинэхэн байгуулагдсан төр засаг маань казахуудын хувьд эхнээс нь зөв бодлого баримталж, баруун хязгаарт энх тунх амьдрах асуудлыг нь төр засгийн удаа дараагийн бодлого, шийдвэрээр баталгаажуулж тэдэнд бүхий л талаар дэмжлэг туслалцаа үзүүлж ирснийг бид мартахгүй.
1924 онд хуралдсан Улсын анхдугаар их хуралд казах түмний төлөөлөл анх удаа оролцож анхдугаар Үндсэн хуулиа батлах, тусгаар улсаа дэлхийд зарлан тунхаглах үйлст хүчин зүтгэж түүхэнд нэр нь мөнхөрсөн билээ. Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Х.Чойбалсаны шууд санаачилгаар 1940 онд Ховд аймгаас Баян-Өлгий аймгийг салган тусад нь аймаг байгуулж өгсөн нь казах үндэстэн бие даан хөгжих, өөрийгөө удирдах төрийн байгууллагуудтай болох, зан заншил, соёл, өв уламжлалаа хадгалах, эх хэлээрээ боловсрол эзэмших, төрөлх нутагтаа сайхан амьдрах зэрэг казах түмний язгуур эрх ашигт нийцсэн, тэдний хөгжил цэцэглэлтэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Баян- Өлгий аймгийг тусгайд байгуулж өгсөн нь түүхэн ач холбогдлоо ч алдаагүй байна. Өнгөрсөн хугацаанд Монголын казахууд эх орны минь торгон хилийг хамгаалан бүлээн цусаа урсгаж, төрөлх аймагт төдийгүй эх орны өнцөг булан бүрт өрнөсөн бүтээн байгуулалтад оролцож, улс орны хөгжил цэцэглэлд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн билээ. Монголын казахуудын дундаас ардын хувьсгалын жилүүдэд төр нийгмийн зүтгэлтнүүд Дауитбай, Жамила, Монгол Улсын баатар Н.Икей, алдарт нисэгч Зайсанов, Хаби, Б.Хурметбек, А.Сарай, Х.Хызырхан, К.Зардыхан, Тилей хан, Ахмет, У.Хамбар, Шангишбай, Хашгынбай, К.Мизамхан, Сейлхан, УИХ-ын гишүүд А.Болат, Р.Сандалхан, Т.Султан, Х.Володя, Х.Жекей, К.Сайран, А.Мурат, А.Бакей, А.Тлейхан, Х.Баделхан зэрэг шилдэг сэхээтнүүд төрөн гарч Монголын төрд зүтгэж ирснийг ард түмэн сайн мэднэ.
Ер нь өнгөрсөн 74 жилийн хугацаанд Баян-Өлгий аймагт амьдарч буй казах, урианхай, тува, дөрвөдийн ард түмэн цэцэглэн хөгжиж хүн амын хөгжил, малын тоо, амьжиргааны төвшингөөр улсын хэмжээнд томоохон байр суурь эзэлж ирснийг тэмдэглэн хэлэхэд таатай байдаг. Үүнийг яах аргагүй Монголын төрийн үе үеийн удирдлага үндэсний цөөнхийн язгуур эрх ашгийг хамгаалах үйлст онцгой анхаарлаа хандуулж ирсний бодит үр дүн гэж үзэж байна. Казакстан улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев 1990 онд хуралдсан Дэлхийн казахуудын анхдугаар чуулганд “Монгол Улсад амьдарч буй казахууд бол түүх, соёл, зан заншлаа унаган хэлбэрээр хадгалж ирсэн цорын ганц ард түмэн гэдгээр бахархаж байна” гэж цохон тэмдэглэсэн нь үүний нэг нотолгоо гэж үзэж байна. Гэтэл УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд УИХ-д Ардчилсан нам олон суудал авч, Баян-Өлгий аймагт орон нутгийн сонгуулиар ардчилсан хүчин ялалт байгуулснаас хойш казахуудыг дорд үзэх, шилдэг сэхээтнүүдийг албан тушаалаас нь чөлөөлөх зэрэг зүй зохисгүй үйл ажиллагаа явагдаж эхэлснийг Баян-Өлгий аймагт амьдарч буй казахууд сайн мэдэж байгаа ба тэд үүнийг хүчтэй эсэргүүцэж байна. Үүний заримыг дараахь нотолгоог үндэслэн дурдвал:
1. Баян-Өлгий аймгийн төр засгийн байгууллагын дэргэдэх хэлтэс, агентлаг, тасаг, албадын даргын албан тушаалыг үеийн үед казахын шилдэг сэхээтнүүд удирдаж ирсэн уламжлал өнөө үед бараг алдагдаж тэднийг янз бүрийн шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь өөр аймаг, хотоос казах бус хүмүүсийг илрүүлэн албан тушаалуудад тохоон томилсан явдал юм. Жишээ нь: Баян- Өлгий аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч, аймгийн прокурор, Цагдаагийн газар дарга болон түүний харьяа бүх хэлтсийн дарга нар, Онцгой байдлын хэлтэс, Хилийн цэргийн хоёрдугаар анги болон барилгын цэргийн анги, Гадаадын иргэдийн харьяатын асуудал эрхлэх алба, Улсын бүртгэлийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Цэргийн хэлтэс, Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс зэрэг томоохон 12 агентлагийн удирдлагад ажиллаж байсан казах сэхээтнүүдийг янз бүрийн шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаад асуудалд казахын ард иргэд ихээхэн сэтгэл дундуур байна. Түүнчлэн аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Сум дундын шүүхэд ажиллаж байсан казах хуульчдыг өөр аймагт шилжүүлэн ажиллах бодлого баримталж байна. Өнөөдөр гол, гол агентлагийг казах бус хүн удирдах болсноор тухайн байгууллагад ихэвчлэн тэдний төрөл садан, найз нөхөд, нутаг нэгт хүмүүс ажилд орж байна. Улсын хэмжээнд Баян-Өлгий аймаг ажилгүйдлийн төвшингөөр дээгүүрт тооцогддог ба орон нутагт оршин сууж буй гадаад, дотоодын их, дээд сургууль төгссөн казах сэхээтнүүд ажилд орж чадахгүй байна. УИХ- аас шүүхийн шинэчлэл гэсэн нэрийдлээр Баян-Өлгий аймагт 73 жил тасралтгүй ажиллаж байсан давж заалдах шатны шүүхийг татан буулган Ховд аймаг руу нүүлгэн шилжүүлсэн нь шүүхийн хаалга татаж ядарч зовсон иргэдэд маш их дарамт болж, зовж зүдэрсэн иргэд эрхээ хамгаалуулахаар Баян- Өлгий аймгаас талдаа 220 км орших Ховд аймагт очих гэж эдийн засгийн хувьд багагүй хохирол амсаж байна. Энэ бүх асуудал наанаа хуулийн хүрээнд явагдаж байгаа мэт боловч цаана үндэсний цөөнх болсон казах иргэдэд үзүүлж буй дарамт шахалт гэж үзэж байна.
2. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар аливаа үндэс- тэн, ястан төрөлх хэлээрээ ярих, сурах бүрэн эрхтэй юм. Гэтэл сүүлийн үед УИХ-ын чуулганы танхимд УИХ-ын зарим гишүүн, сайд нар Баян-Өлгий аймагт амьдарч буй казах иргэд, бүр одоогийн аймгийн удирдлага ч монгол хэлээр сайн ярьж чадахгүй байна, казахуудын боловсролын түвшин хангалтгүй байна гэж шүүмжлэх боллоо. Яг бодит байдал дээр казах иргэдийн хэдэн хувь нь монгол хэл мэдэхгүй байгаа, боловсролоор таруухан байгааг судалгаа хийж албан ёсоор тогтоогоогүй байж, монгол хэл мэдэхгүй гэж хавтгайд нь өрөөсгөл дүгнэлт хийж байгаа нь бас нэг доромжлол, дарамт гэж үзэж байна. Саяхан УИХ-ын чуулгаанаар Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын бичиг баримтыг хэлэлцэх үед Казахын ард түмний боловсролыг хөгжүүлэх талаар нэг ч үг, өгүүлбэр тусгагдаагүй байгааг УИХ-ын гишүүн А.Бакей гишүүн гомдсон маягтай хэлж байсан юм. Миний бодлоор Монголын казахууд өдөр тутам зурагт үзэж, монгол хэл дээр сонин уншиж, монгол хэл дээр төрийн албыг залгуулж, ерөнхий боловсролын сургуульд монгол хэлний хичээл тогтмол орж байхад монгол хэл мэдэхгүй байна гэж дүгнэж байгаа нь учир дутагдалтай. Одоо Баян-Өлгий аймагт монгол хэлийг казах хэлнээс ч илүү сайн мэддэг, дотоодын их, дээд сургууль төгссөн олон зуун сэхээтнүүд ажиллаж байна.
3. Сүүлийн үед Баян-Өлгий аймагт үйлдэгдсэн гэх казах иргэдтэй холбоотой эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг ч Улаанбаатар хотод Улсын Мөрдөн байцаах газарт мөрдөн шалгах буруу жишиг тогтож байгаад ихээхэн сэтгэл түгшиж байна. Ганц жишээ дурдахад, 2013 оны арванхоёрдугаар сард илэрсэн улсын нийгмийн халамжийн санд онц их хэмжээний хохирол учруулсан гэх эрүүгийн хэргийн талаар хэн нэгэн иргэний гэм буруутай эсэхийг шүүхээр эцэслэн тогтоогоогүй байхад казах иргэдийг улсын олон сая төгрөгийг зохион байгуулалттай бүлэглэн завш- сан гэж Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг хууль хяналтын байгууллагын удирдлагаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байгаад гомдолтой байна. 2014 оны нэгдүгээр сараас одоог хүртэл бараг хагас жилийн нүүр үзэж байхад 13 казах иргэнийг Улаанбаатар хотод авчирч улсын мөнгө төгрөгийг завшин үрэгдүүлсэн гэж шалгаж байгаа ба энэхүү 13 казах иргэнийг өсч төрсөн, дассан нутаг орноос нь, ажиллаж буй байгууллага, хамт олноос нь, түшиг тулгуур болж байсан аав, ээж, хань, үр хүүхэд, ах, дүү, төрөл садан, найз нөхдөөс нь салган заримыг нь шорон дамжуулан удаан хугацаагаар цагдан хорьж эрүү шүүлт үзүүлэх, сэтгэл санааны болон эрүүл мэндээр хохироох, заримыг “Гадуур хувийн батлан даалтад байлгаж байна” гэж өдөр бүр Улсын мөрдөн байцаах газарт дуудан бүртгэх, олон сар, хоногоор мэдүүлэг авахгүй байх зэрэг асуудал нь казах иргэдэд боловсон хэлбэрийн эрүү шүүлт хэрэглэж байгаагаас ялгаа алга. Эдийн засаг хүндэрч, ард иргэдийн амьжиргааны төвшин доройтож байгаа цагт хэрэг төвөгт холбогдсон гэх эцэг эх, хань, үр хүүхэд, ах дүү, төрөл саднаа эргэж тойрох гэж алс хол Баян-Өлгий аймгаас ар гэрийнхэн нь онгоцоор болон газраар удаа дараа Улаанбаатар хотод ирж багагүй зардал гаргаж байна. Харин Улаанбаатар хотод эрүүгийн хэрэгт шалгагдаж буй 13 казах иргэн нь бүгд одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй мөртлөө өдөр бүр автобусны зардал, хоолны үнэ, байрны түрээс, утасны төлбөр зэрэг эдийн засгийн хохирол амсаж байна. Энэ нь дулаан конторт сууж, төрөөс цалин хангамж авч байгаа хэн нэгэн албан тушаалтанд маш бага мөнгө мэт санагдах боловч жирийн нэгэн иргэнд наад зах нь өдөрт 30000 төгрөгийн зардал гаргалаа гэхэд өнгөрсөн зургаан сарын 180 хоногт нэг хүнээс ойролцоогоор тав орчим сая төгрөгийн зардал гарч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дэвшүүлсэн ухаалаг төр маань хаана байна вэ. Иргэдэд эрүү шүүлт хэрэглэдэг, эдийн засгаар хохироодог, хүнд суртлын бай болгодог, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр төрийг нь гутаадаг, нэгэнт гэм буруутай асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад “Гэм буруутай” гэж зарладаг төртэй болж байна уу. Казах иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг Улаанбаатар хотод татан авч ирж шалгах болсон шалтгааны талаар уг эрүүгийн хэрэгт хяналт тавьж буй прокурор нь “.... Бид Казахын ард түмний зан заншилтай холбоотой учраас уг хэргийг зориуд Улаанбаатар хотод шалгаж байгаа” гэж ярьж байгааг юу гэж ойлгох вэ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд “Үйлдэгдсэн хэрэгт мөрдөн байцаалт явуулах харьяаллыг тогтоох асуудлыг шийдвэрлэхэд иргэдийг үндэс, угсаагаар буюу халх, казах, урианхай, дөрвөд, тува ард түмний зан заншилтай холбоотой учраас тэднийг байнга оршин сууж буй газраас нь өөр газарт авч ирж эрүү шүүлт үзүүлэн мөрдөн байцаалт явуулна гэсэн ямар ч үг, өгүүлбэр байхгүй. Монголын хууль эх орны аль ч өнцөгт, иргэн бүрт тэгш үйлчлэх ёстой биш үү. Харин одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн байцаан шийтгэх хуульд ”Мөрдөн байцаалтыг хэрэг гарсан газарт явуулна, хэргийг бүрэн гүйцэд, түргэн шуурхай шийдвэрлэх үүднээс сэжигтэн, яллагдагч, гэрч, хохирогчийн аль олонхи байгаа газарт, эсхүл хэрэг илэрсэн газарт.... мөрдөн байцаалтыг явуулна” гэж заасан байдаг юм. Цагаан цаасан дээр хараар бичсэн хуулийн энэхүү үг, өгүүлбэр нь өнөөдөр казах иргэдийн хувьд зөвхөн хоосон цаас болж үлдэж байна.
Ер нь сүүлийн жилүүдэд хууль гууль болж хэн дуртай нь хуулийг өөрт ашигтай хэлбэрээр тайлбарлан ажиллах болсон нь нууц биш юм. Дээрх казах иргэд Баян-Өлгий аймагт байнга оршин суудаг, тэнд ажиллаж, амьдарч байсан, үйлдсэн гэх хэрэг нь Баян- Өлгий аймагт гарсан, хэргийг Баян-Өлгий аймагт илрүүлсэн, бүх сэжигтэн, яллагдагч, гэрч, хохирогчид нь Баян-Өлгий аймагт амьдарч байгаа боловч тэдний үйлдсэн гэх хэргийг заавал Улаанбаатар хотод шалгаж байгаа нь хэнд ашигтай вэ. Улсын мөрдөн байцаах газраас удаа дараа ажлын хэсэг гарган тэрхүү ажлын хэсэг нь Баян-Өлгий аймагт онгоцоор очиж аймгийн бүх сумдаар тойрон удаан хугацаагаар хяналт шалгалт хийж байгаа ба тэр албан тушаалтнуудын унаа, зочид буудал, албан томилолтын зардлуудыг улсын төсвөөс гаргаж байгаа нь өнөөдрийн эдийн засаг хүндхэн байгаа үед төсөвт бага ч гэсэн дарамт учруулж байна. Энэхүү бусармаг, казах иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж буй асуудлаар УИХ-ын Хүний эрхийн дэд хороо болон Өргөдлийн байнгын хороо, Хүний эрхийн Үндэсний комисс, Хууль зүйн Сайд, Улсын ерөнхий прокурор, Нийслэлийн прокурорын газарт удаа дараа гомдол гаргаж байсан боловч тэрхүү гомдол маань шийдэгдэхгүйгээр “Казахын ард түмний зан заншилтай холбоотой учраас хэргийг зориуд хотод татан авчирч шалгаж байгаа” гэх хяналтын прокурорын гарт очиж сейфэнд нь хадгалагдаж байгаа нь Монгол Улсад хууль ёсыг сахих, шударга ёсыг тогтоох, хариуцлагын тогтолцоо байна уу гэдэгт эргэлзээ төрүүлж байна.
Одоо Баян- Өлгий аймагт шүүх, цагдаа, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хууль ёсоор үйл ажиллагаа явуулж байна. Тэнд ажиллаж буй хуульчид төрөөс цалин хөлс авч ажиллаж байна. Баян-Өлгий аймагт амьдарч буй хуульч казах сэхээтнүүд ээдрээ төвөгтэй, олон холбогдогчтой, эрүүгийн хэргүүдийг цаг тухайд нь илрүүлж, хуулийн дагуу мөрдөн шалгаж төр засгийн өмнө хүлээсэ тангарагтаа үнэнчээр ажиллаж ирснийг өнгөрсөн түүх гэрчилнэ. Гэтэл одоо яагаад казах хуульчдад Улсын ерөнхий прокурорын газрынхан итгэл алдрах болов. Тэгвэл Баян- Өлгий аймагт хууль хяналтын байгууллагыг татан буулган Увс, Ховд аймагт шилжүүлэн ажиллуулах биш үү. Энэ захидалд дэлгэрэнгүй дурдсан казах иргэд, сэхээтнүүдийг ялгаварлан гадуурхаж ажлаас чөлөөлсөн асуудал, 13 казах иргэд Улаанбаатар хотод боловсон цөллөгт байгаа зэрэг ноцтой асуудлыг тус аймгийн шинэ удирдлага мэдэхийн дээдээр сайн мэдэж байгаа боловч юу ч мэдээгүй, юу ч сонсоогүй дүр үзүүлж, үндэсний цөөнх болсон казах иргэдийн язгуур эрх ашгийг тууштай хамгаалах чадвар, чадамж байхгүй болсон явдалд харамсаж байна. Энэхүү асуудлыг захидлыг бичихдээ миний бие хэрэг хийсэн хүнийг өмгөөлөн хамгаалах санаа огт агуулаагүй гэдгийг хэлье. Монголын төр өнөөгийн ороо бусгаа цагт өнгөрсөн 70 гаруй жилдээ төр засгийн ивээл дор амар жимэр, энх тунх, хүн шиг амьдарч ирсэн үндэсний цөөнх болох казах иргэдийг яагаад дорд үзэх болов, тэдэнд яагаад итгэл алдрав, сүүлийн жилүүдэд яагаад хатуу хандах болов, ийм цөвүүн цаг үеэ ирж байгаа юм уу зэрэг асуулт гарч ирж байна.
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ӨЛГИЙ СУМЫН НАЙМДУГААР БАГИЙН ИРГЭН, ИТЕЛИ-КҮЙИК
Зочин · 2014/06/08
эд нар одоо л газар нутгийг мин булаацалдах байдалд орж бна.ях гэж анхнаасаа гуйлгачдийг сууришуулсан юм бэ? ц******ид энэ гай н улам ихсэн.одоо цаг сайхан болсоон тэр хасагстан чин улсуж ухэхээргүй хугжсун гэнэлээ. та хэдэн ****** зуйгуулуудаа тэжээх чадалтай болсон гэсэн.одоо нуугээч,хариач.учнуун жил гэрт мин хорогдож ,тогооноос мин гударлаа.эцэг эх болсон тэр хасаг нутаг чин гайгуй болсон юм бол яваач,ясан ичдэггүй юм,тэгээд хуний турсун хуухдуудтэй барицаад мэдлэг боловсролгуй бж ажил турул булаалдах санаатай...
Зочин · 2014/06/06
ene buh zuil kiril bichigt orsontoi holbootoi, urid n uigarjin mongol bichigeer buh yastnuud uursdiinhuu ayalgaar unshij boldog baisan bol odoo ustaj baina. nutgiin bolon yastnuudyn ayalguu ayalga ustaj baina. Iimd bolovsrolyn yam mash yaraltai nutgiin ayalguug arhivlah avah heregtei tusul sanaachlah heregtei. minii emeegiin yaridag baisan shig tiim saihan bayad ayalguugaar yaridag hun odoo nadad oldohgui baigaa n uneheer haramsmaar. tegvel myangad, uuld, dariganga, urianhai geed mash olon ayalga ustahyn irmeg deer baina shuu! argagui olon uchir zahchin, durvud, torguud ayalguu baigaa bolov ch haljij ehelsen.
Зочин · 2014/06/06
Bolovsrolyn yam tuuhiin hicheeliig buh ***tny bolon tusgai surgalttai surguulid alban yosoor programm oruulj irehgui bol gadaad setgeltei bolson mungutei hunii huuhduud mongol bish bolj bn. ted undesten yastan mongol hel ayalga, ayalguu er n tuuhee medehgui uchir mash sonin humuus garch irj bgaa n tsahim ertuntsud ajiglagdaad e****ee.
Зочин · 2014/06/06
Mongol ulsyn bolovsrolyn doroitloos bolj mongolchuud, ter tusmaa halh gej uursdiiguu uzdeg ***** zaluuchuud haa saigui olshirch baina. ted s***inist uzeltei bolj ehelj bn. jisheelbel urianhai durvud tuva ch gedeg yumuu yastnuudyg undesten gj *****teh, yastnuud bolon buriad halimag, uvur mongolchuudad uursdiin hel ayalga baidag gedgiig oilgodoggui meddeg ch ugui, tedniig shoolj doromjloh gaduurhah baidal gargaj uugeeree bodlogotoi yavagdaj bui busad uduun hatgagchdad uilchilj devergej bgaagaa medehgui bn. kazahuudyn asuudlyg bur ih devergeh shinjtei bh shiv. ene hezee ch sain yumand hurgedeggui, ukrainyg hartsgaa!!!
Зочин · 2014/06/06
Nutgiin hil, belcheeriin margaanaas bolj asuudal uussen tohioldol hurtel baidag yum bnlee. tegeed hursh zewrgeldee aimag sumyn malching Ulgiid avaachij horij baisan gesen. adilhan mongolyn irged hezee ch tiim yum gargahgui nutag belcheeree huvaagaad hereglej bolood baihad...
Зочин · 2014/06/06
mongoloos bayajij aldar ner olchihood garaad yavchihsan mash olon huniig durdaj bolno. tedniig kazahuud uursduu ch gesen medej baigaa. mun huuli huchnii baiguullag, alban tu****ltnuud herhen avirladag talaar mash ih gomdol zahidal buh gazryg darsan baih. ene buhniig zogsoohyn tuld tur ajillaj bgaa bh gj oilgoj bn harin heterhii neg talyg barival medeej asuudal. deer bichigch hen negnii zahialgaar mash saihan yaruu mongol heleer bichjee. uuruu bichsen uu ugui yu gedeg bas l asuudal. iim baidlaar hag**** butargah zuil gargaj bolohgui bhaa.
Зочин · 2014/06/06
Kazahuudiin ihenh yadarsan irged mongolyn tuluu gesen setgeltei eh ornoo gej chin setgeleesee bodoj uvug deedsiinhee ***rildaa murguud busad mongolchuudyn adil ***** mallad am;dardag. Harin uls turd yumuu businesst amjilt gargaad ireheeree sanaa huvirch busad ulsad uilchleh, setgel huvirah, alban tu****ltnuud n mongolchuudyg uzen yadah gaduurhah havchih zereg zohisgui uil gargaj eheldeg.ulmaar baidal evguidmegts garaad zugataachihdag. iim zohisgui zuil tedniig buheld n muuhai haragduulj baina. jisheelbel Ulgiid ochood huntei yarihad urdaas kazahaar yariad oilgohgui dur esgeh, barand mongolchuudyg **** gej ****** zaluus huuh, huuli huchnii baiguullaga n heregt sejiglegdsen mongolchuudyg daramtlah, undsen tuva durvud, urianhaichuudyg ajild avahgui bh, shuuhiin shiidver neg taklyg barl garah geed mash in zuil bii
Зочин · 2014/06/06
Zaawal kazak xun ajilluulna gej yariad bxiin ter ni xarin sonin sanagdlaa. Mongol ulsiin irgen xun xaana ch ochij ajillaj amidrax xeregtei. bayan-ulgiid zaawal kazakuud ajillana gej yu yariad bgaan
Зочин · 2014/06/06
urainhai chin mongol humuus. chi kazak ooriigoo mongol geed bga umyy gaigui bgaa biz dee. Laliin ***shintai oor undesten bj oorsdiigoo bitgii mongol gj bai omhii sanaatai zewuun *****nuud
Зочин · 2014/06/06
Хасаг хүн бол Монголчууд биш. Тэд яаж үржиж байгааг анхаарах цаг нь ирсэн. Одоо 300,000-уулаа болсон тун удахгүй Монголыг манай газар гэхэд нэг их цочихооргүй болно. Тэд одоохондоо дуугай байж үржиж олон болж байна. Олон болсон цагт манай нэг айлын 2 хүүхэд хасаг айлын 8 хүүхэдтэй тулах хэрэг гарна.
Зочин · 2014/06/06
Ymr ** bodoltoi ***** ve chi chin ***ltgaangu iim zuil hiiged bhar henii ch durgu hurne bzde kazgastanruga bugd buts ch gj bh shig end amidarch bolnoo gh zovshoorol avj amidalrj bga humuus ymr huuli bus orj ired suuri****d bga bish gem zemgu l humuus ***d uriahaitai adilhan l humuus ymr ylgaa bgan ymr chini gert orood suurishtsan bish ******oi amitan
mongol · 2014/06/06
hunii gazar nutag deer guij amidarch bj uhsenee ****aad b***. mongold erh cholootei amidarch bgaadaa bayarlaj yaw eswel ter kazakstanruugaa bugd nuutsgee. Howdiinhon gazar nutgaa erguulj awah bolnoo. urianhachuudiig ochnoon jil daramtalj irlee