Баянзүрх дүүргийн VI хороо оюутны хотхонд байрлах нийслэлийн 59 дүгээр цэцэрлэгийн шал гэнэт цөмөрсөн. Аз болоход шал нь цөмөрсөн өрөөнд хүүхдүүд байгаагүй юм. Урсгал завсар хийлээ ч чанар баталгаа нь цагийн аясаар "урсчихсан" хуучны барилгууд хэзээ, хэрхэн нурахыг таашгүй. Нэг үгээр хэлбэл цэцэрлэгийн хүүхдүүдийн амь насанд ямар ч баталгаа байхгүй гэдгийг энэхүү видеоноос харахад илэрхий байна.