БНХАУ-ын дарга асан Зян Зэмин өөд болжээ
2022/11/30

БНХАУ-ын дарга асан Зян Зэмин 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 96 насандаа таалал төгслөө. Тэрээр хорт хавдар, олон эрхтний дутагдлаар өнөөдөр 12 цаг 13 минутад Шанхай хотноо өөд болжээ.
Зян Зэмин нь Тяньаньмэний хэрэг явдлын дараа Төрийн эрхэнд гарч, 1990-ээд оны Хятадын улс төрийг тодорхойлж байлаа. Тэрээр 1999 онд Монгол улсад Төрийн айлчлал хийж, сайн хөршийн, харилцан итгэсэн, түншлэлийн харилцааг үргэлжлүүлсэн юм.






 
                                 
                                 
                                 
                                 
                                .png) 
					 
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
					
 
						 
						 
						 
						 
                    