Хил гаалийн асуудлыг хянан шалгах түр хорооны гишүүн С.Ганбаатар нүүрсний хулгайчдын нэрсийг зарлаж байна. Тэрбээр гурван зүйлийн мэдэгдэл хийнэ гэв.

 

"Монгол оронд хулгай нүүрлээд байна. Тэр тусмаа нүүрсний хулгай аймшигтай томоор нүүрлэлээ. Хэдэн их наяд, хэдэн сая тонн нүүрс гарсан талаар сүүлийн 7 хоног шуурлаа. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар гурав ажлаа хийхгүй байна. 

Хулгай хийсэн нь тодорхой гарчихаад байдаг. Нэгдүгээрт ажлаа хий. Хоёрдугаарт Монголоор ийм том хулгай гарчихаад байхад шүүх, цагдаа, АТГ огт ажлаа хийхгүй байна. Эд нар Монголын ард түмний татварын мөнгөөр ажиллаж байгаа. 
Би өнөөдөр нүүрсчдийг задална. Нүүрсчид дээрх гурван өндөрлөгийг худалдаж авсан байна. 

Хулгайгаа эд нар нууцын баримтад оруулсан. УИХ-ын гишүүний үндсэн үүрэг нь нууцад хамаатай мэдээллийг ард түмэндээ хэлэх үүрэгтэй.

 

Тэрбээр нүүрсний хулгайчдын хамгийн том нь MCS Оджаргал, АПУ-гийн Батсайхан болон Голомтын Баясгалан хэмээн нэрлэлээ. С.Ганбаатар "Би Авлигатай тэмцэх газарт өгнө. Эдгээр гурван хүнээр толгойлуулсан хүмүүс нүүрс дээрэмдэж байна. Энэ хэргээ төрийн нууцад хамруулсан" хэмээн мэдээллээ.

Тэд Баярцогтын ялыг худалдаж авч цагаатгасан. Баярцогт цагаадсан учраас Дубайн гэрээ сэргэж ахиж уруудах нь !!! 12 сарын 24-нд Нүүрсчдийн нам байгуулагдана. "Би Авлигатай тэмцэх газарт өгнө. Эдгээр гурван хүнээр толгойлуулсан хүмүүс нүүрс дээрэмдэж байна. Энэ хэргээ төрийн нууцад хамруулсан"  гэлээ.